БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ НЭГДЭЦГЭЭЕ.

Миний уран бүтээлийн дээж

Миний Эх Орон Хаа ч Байхгүй

2010-09-18, 22:51

Нийтээрээ идсэн

Нэгийгээ хохироосон

Хэсэг нь баяжсан

Хэтэрхий хөлжсөн

Бусад нь ажилдаг

Бүгд өртэй

Татвараа төлдгүй

Тайлан нь худал

Даатгал шулдаг

Дандаа л авдаг

Газраа луйвардуулчихсан

Ганцад хоригдсон

Байнга гандан ордог

Биелэшгүй хүслээ мөрөөдсөн

Ерөнхий боловсрол доройтсон

Ерөнхийдөө систем нь ганхсан

Төрийн ажил нь хувийн

Хувийн ажилаа төрөөр халхалсан

Цэргүүд нь буудсан

Цагдаад торгуулсан

Газар ухсан

Шороо хийссэн

Зам нь нүхтэй

Нүхтэй ч хурдалдаг

Гудамж гэрэлгүй

Халаалт байхгүй

Станц нүүрсгүй

Самар идээгүй

Урагшаа гаргасан

Бусдыг ч гаргаж байгаа

Залуучууд ажилгүй

Залхуудаа биш ажилд авдгүй

Хөдөөд хүнгүй

Хүн нь нин...

Дэлгэрэнгүй...

Хүсэл дууссан газар хүн өөрөө дуусдаг

2010-09-17, 18:20

Эрүүл саруул ухаанд итгэнэ гэдэг бол бид өөрсдийнхөө ухаанд төдийгүй бусдын ухаанд итгэхийн нэр ээ.

Карл Раймунд Поппер

*        *        *

Ардчилсан улс оронд төрийн алдааны улмаас ардчиллыг буруутгана гэдэг туйлаас шударга бус явдал. Харин ч үүнд ардчилсан улс орны иргэд өөрсдийгөө буруутгах учиртай.

Карл Раймунд Поппер

*        *        *

Гайхалтай шилдэг удирдагчийг олж чадна гэсэн сулхан найдвар дээр бид улс төрийн бодлогоо үндэслэх юм бол ёстой ухаангүй солиотой явдал болохсон.

Карл Раймунд Поппер

*        *        *

Тэнгэрийн хаяаг баримжаалахаа больсон хүн холыг харж чадахгүй. Учир нь тэр о...

Дэлгэрэнгүй...

Стоунхенж - Гайхамшиг - Stonehenge

2010-09-17, 14:39

Стоунхенж бол Их Британид байдаг балар эртний хөшөө бөгөөд алдарт Египетийн пирамидаас арай залуу юм.

Энэхүү хөшөөний тухайд ертөнцийн долоон гайхамшгийн тоонд багтаагүй, Грек, Римийн зохиогчид ч энэ тухай нэг их дурсдаггүй.

Стоунхенжийн тухай домог 12-р зууны эхээр гарсан бөгөөд ямар зориулалттайгаар байгуулсныг хэн ч мэддэггүй билээ.

Стоун Хенжийг хэн бүтээсэн бэ?
Эртний Британичууд Стоунхенжийг "Аугаа Ихүүдийн бүжиг" гэсэн бол Молва аугаа их Марлинын ид шид хэмээн орчуулдаг. Өөр эх сурвалжууд хэзээ нэгэнтээ анхны галаваас өмнө амьдрагсад Стоунхенжийг байгуулсан гэх ба хаан Яков нэг Сто...

Дэлгэрэнгүй...

Альберт Эйнштейн "Шинжлэх ухааны түгээмэл хэл"

2010-09-16, 17:16

            Хэмжээний хувьд маш бага боловч 1942 онд алдарт физикч Альберт Эйнштейний бичсэн энэхүү өгүүллийг түүхэнд “Эйнштейний сэрэмжлүүлэг” хэмээн үздэг. Дэлхийн II дайн ид дүрэлзэж байх үед фашист Германд цөмийн зэвсгийн асуудалд хурцаар анхаарч энэ талын ажлын суурь тавигдаад байсан нь А.Эйнштейний санааг ихэд зовоож байжээ. Шинжлэх ухааны нээлтүүдийн оргил болсон цөмийн удирдлагат урвал фашистуудын гарт орсон цагт хүн төрөлхтөнд ямар аюул занал учрахыг Эйнштейн сайн ойлгож байсан юм. Тиймээс ч энэ аюул заналыг сайтар мэдэж байсан хүний хувьд А.Эйнштейн нь энэхүү гүн ухааны утга агуулг...

Дэлгэрэнгүй...

Шүрэн бугуйвч (Эхлэл) Б.Шүүдэрцэцэг

2010-09-16, 15:16

Б.Шүүдэрцэцэг

Шүрэн бугуйвч (Эхлэл)

 

Намуун найз охин Жавхаагаа хvлээн тв-нийхээ сувгуудыг солин буйдан дээр хэвтэж байлаа. Нээлттэй гэгээвчээр намрын халуун оройн зөөлөн сэвшээ салхи vлээн цонхны сиймгэр шаргал хөшгийг сэм сэмхэн хөвөлзvvлэн vлээх нь цаана нь нэгэн vл vзэгдэх шидтэн нуугдчихаад тоглоом хийгээд байгаа ч юм шиг. Намуун багадаа салхинд ийнхvv хөшиг сэвэлзэн хөдлөх тоолонд их айдаг, цаана нь хорон санаатан байгаа гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг байж билээ.


Гэвч одоо юун тэр ид шидтэн энээ тэрээ манатай. Найз залуугийнх нь зурагтай сонин өмнөх ширээн дээр нь хэвтэж байлаа....

Дэлгэрэнгүй...

ГЭГЭЭХЭН ИРЭЭДҮЙН ЭЗЭД МИНЬДЭЭ

2010-09-15, 17:35

Ажил ажил бас дахиад л ажил гэж явж байгаад орчин тойрноо анзаарахгүй уджээ. Яагаад ч юм өнөөдөр зүгээр л гадаа зогсмоор санагдаад хэсэгхэн гадаа гарлаа удвал даарах шинжтэй намрын сэрүү орсон байнаа. Нэг эмээ байнгал гуйлга гуйдаг хэвээрэй, шилла эрэстранийхан хоолоо үнэртүүлээд л, хүмүүс банкруу ороод л гараад л нэг тиймэрхүү. Манай чанх урд нэгдүгээр сургууль байдын нээрээ. Ахлах ангийнхан тарж байгаа бололтой охид хөвгүүд бөөн бөөнөөрөө пизда, лалар, гичийгээрээ дуудалцаад явж байна. Тэр нь нээх сонин биш байнаа, гол нь ямар донжтой хувцаслалт, ямар этгээд үсний засалт, ямар этгээд алхаа...

Дэлгэрэнгүй...

Урьдын найз нөхөр шиг хорт муу дайсан үгүй

2010-09-14, 15:12

Өчүүхэн төдий тайвшрахад л хүч буурдаг юм.

Асашёорюү Дагвадорж

*        *        *

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд л цорын ганц үнэн сэтгэлийн, бат бэх нөхөрлөл оршино. Учир нь энэ бол ямарваа өрсөлдөөнөөс ангид цорын ганц хэлхээ юм.

Огюст Конт

*        *        *

Хүмүүсийн, нөхөрлөл гэж энийнээр нэрлэдэг тэр зүйл нь мөн чанартаа хоёр талын ашиг, харилцан тус дэм бололцох зорилго бүхий холбоо л байдаг. Хамгийн өө сэвгүй үерхэл гэдэг нь бид ямар нэгэн юм хожиж байх хэлцлээс өөр юу ч биш.

Ларошфуко

*        *        *

Найз нөхдийн тус дэм хэрэг болоод байгааг хэлэхээс өмнө таамаглаж мэддэг хүн ...

Дэлгэрэнгүй...

Үхэл ба таашаал

2010-09-13, 13:42

          “Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно гэргий Хоо маралын хамт тэнгис далайг гатлан ирээд Онон мөрний эх Бурхан халдун уулнаа нутаглаж Батачи хан нэртэй нэгэн хүү төрүүлэв” хэмээн алдарт “Монголын нууц товчоо” маань эхэлдэг. Мэдээж чоно бидний аав биш, буга бидний ээж биш. Бидний өвөг дээдэс эртний хүний тэрхүү төсөөллөөрөө өөрсдийн уг гарлаа тэднээс үүсэлтэй хэмээн домоглодог байсны ул мөр нь харин энэ. Гэхдээ л монголчууд бидний хувьд эдгээр амьтад шүтээн минь юм. Хятадууд лууг, оросууд баавгайг, япончууд тогорууг, австраличууд имжийг дээдэлдэг шиг.

          ...

Дэлгэрэнгүй...

Тэнд байгаа түүнд

2010-09-12, 23:43

Учрахын тухай их боддог байжээ. Учраад түүнийгээ хайрламаар, гадуур хамтдаа алхалж, түүний буруу байсан ч зөв мэт зүтгэх тэр өхөөрдөм сэтгэлийг бодохдоо тиймээ л гэж хариулдаг тэр л учралын тухай их боддог байжээ. Учирсаан, учрах учрахдаа ухаан алдам дурлалтай учирсан. Олон залуусын адилаар хосоор байхын сайхныг би мэдэрч тэрхүү сайхан мэдрэмжийг чамаасаа амсдаг болсон. Ховорхон бас хонгорхон түүнийхээ гараас атгаад л явахдаа өөрийгөө хорвоогийн хамгийн аз жаргалтай хүнээр төсөөлөн алхалдагсан. Миний тагтаа, ариухан бас гэгээхэн хэнзхэн тагтаагаа би олсон. Тэр л цаг мөчөөс гунигтайхан өнгөрө...

Дэлгэрэнгүй...

Чармай шалдан хүнийг нүцгэлэх аргагүй

2010-09-09, 18:15

Хүмүүс хэзээ ч адгийн муу юм уу, дээдийн сайн байдаггүй.

Ларошфуко

*        *        *

Ажаад байхад “муу хүмүүс” ямагт хожоод, харин “сайн хүмүүс” нь үүнээс дандаа алдаад байх шиг санагдах юм.

Лихтенберг

*        *        *

Хүн хичнээн жаргалтай байлаа ч бусад хүн өөрт нь хэрэггүй болохуйц тийм өндөрт гардаггүй.

Сенека

*        *        *

Бусдын атаархлыг төрүүлэхгүйн тулд өөрийн аз жаргалыг нуу. Гэхдээ бусдаар өрөвдүүлтлээ хэтрүүлчихэвзэй.

Питтак

*        *        *

Чамайг юу ч гэж бодог хамаагүй, шударга гэж үзсэн зүйлээ хийж бай. Зэмлэл, магтаал аль алинд нь адилхан хэнэггүй яв.

Пифагор

*    ...

Дэлгэрэнгүй...

Шинэ нийтлэлүүд

DEV C++ хамгийн сүүлийн хувилбарыг татахаар орууллаа

windows-бүх хувилбарт таарна. Сайжруулсан хувилбар нь соde бичихэд үнэн хялбар болжээ.татахhttp://sh...

2014 ОНЫ ЖИШИГ ДААЛГАВАР /8 хувилбартай/

МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТЫН ЖИШИГ ДААЛГАВАР татахМХБШ-ын сэдэв даалгаврын бүтэц нь монгол хэл-уранз...

2014 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ХИЧЭЭЛҮҮДИЙН БЛУПРИНТ ГАРЧЭЭ.

2014 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН БЛУПРИНТ №...

Цаг гарга

Баяр чадлын ундарга тул Бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу xарагдаx тул Тоглож наадаxад цаг гарга О...

Har harhan harts

...

CDROM Алга болсон тохиолдолд нээх арга

Сайн байцгаана уу? Эрхэм таныг миний блогт зочилсон таньд энэхүү өдрийн мэндийг хүргэе.Миний бие ойр...

Excel-2007 программыг 8-р ангид заах

...

Интернэт орон нутагт гурав дахин хямдарлаа

Интернэт орон нутагт гурав дахин хямдарлаа Интернэт улс даяар өндөр хурдтай боллоо Шинэчлэлийн зас...

Дэлхийн хамгийн шилдэг 10 вирусны программ

Компьютер хэрэглэгчдийг хамгийн ихээр бухимдуулдаг зүйлийн нэг бол вирус. Тэр ч утгаараа өдөр бүр ...

PDF-с Word-руу хөрвүүлэгч

Бидний өдөр тутмын амьдралд байнга хэрэглэгдэж буй pdf файлаа word-руу хөрвүүлэх шаардлага гардаг ...

Мэдээлэл зүйн хичээлийн хөтөлбөр, зөвлөмж

БШУЯ-аас 2012-2013 оны хичээлийн жилийн мэдээлэл зүйн хичээлийн хөтөлбөр зөвлөмжийг гаргасан байна...

2012 оны аймгийн IT олимпиадын сэдвүүд

 2011-2012 оны хичээлийн жилийн аймгийн олимпиадын сэдэвтэй танилцахыг хүсвэл доорхи холбоосоо...

FlippingBook

FlippingBook буюу word файлыг хуудас бүрээр нь эргүүлж үзэх байдлаар шууд хийж болох софт. Yүнийгээ...

50 saya-iin unalt

50 saya iin unaltView more presentations from lganbaatar.tataj avah holbooshttp://share.gogo.mn/O5Sl...

WinToFlash->Flash дээр boot бэлтгэх

За хэд хоног мэдээ оруулж чадаагүйд эрхэм зочид минь уучилна биз. Энэ удаад Flash дээр бүүт бэлтгэ...

Шинэ сэтгэгдлүүд

Хэрэгцээт сайтууд

ЦАГ ХЭД БОЛЖ БАЙНА ВЭ?
УЛИАСТАЙ ХОТЫН ЦАГ АГААР

Taны тухай

IP

Тоолуур

Та миний 5967079 дахь зочин боллоо. Баярлалаа :-)

яриа хөөрөө юу байна

Cbox stats

Cbox type: Basic [Upgrade Now!]

Created 1 days ago
Views: 65
Views / day: 65
Messages: 22
Messages / day: 22